Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч үг хэлнэ

2017/04/05
УИХ-ын хаврын чуулганы нээлт  өнөөдөр 10.00 цагт  болно. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэх юм байна.

Хаврын чуулганаар 34 хуулийн төсөл, асуудал хэлэлцэхээр баталжээ. Эхний ээлжинд 2017 оны төсвийн тодотгол, олон улсын валютын санд хамрагдах эсэх асуудал, оффшорын хууль зэрэг асуудлыг хэлэлцэх магадлал өндөр. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Казино байгуулах тухай, Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах гээд нийгмийн зөвшилцөл шаардах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна