Өнөөдөр болох үйл явдлууд

2017/05/15
09.00 цагт Контeнтал зочид буудлын хурлын танхимд “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

10.00 цагт Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний нэг нь сургуулиа сурталчилсан нээлттэй хаалганы өдрийг хийнэ. Энэхүү арга хэмжээ нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн нээлттэй хаалганы өдөр буюу Гуравдугаар сургууль дээр болно.

11.00 цагт Засгийн газрын III байрны 204 тоотод Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Зууны мэдээ мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар  хэвлэлийн   хурал хийнэ 

11:00  цагт   Монгол Ньюс мэдээллийн төв дээр 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон иргэд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88073043 98606195

14.00 цагт Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"  Чингис зочид буудлын Хаан танхимд болно 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна