Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй

2017/05/16
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр нийт 370 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан аж. Үүнээс зам тээврийн ослын 290 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.  

Урин дулаан цаг болж хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихэсч буй юм.  Иймээс хүүхэд зам тэврийн осол ихээр өртөж байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна