Өнөөдөр Сүхбаатарын талбайд жолоодох эрх сэргээнэ

2017/05/18
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа аж.

“Нээлттэй хаалга”-ны  өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
 
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрлийн баримт бичиг олгох,
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд тодорхойлолт олгох,
Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад гэрчилгээг нь олгох,
Хоёрдмол харьяалал үүсгэсэн иргэдийг бүртгэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
 
ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
 
Иргэдэд даралт үзэх,
Өндөр жин үзэх,
Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх,
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах ,
Витаминжуулах  арга хэмжээ зохион байгуулна. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана. 
Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох,
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,
Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,
Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.
Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах
Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох  эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой.
 
 ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.
Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.
 
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх,
Хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах,
Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох,
Тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгнө.

Т.Очир
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна