НҮБ ​Хойд Солонгосын асуудлаар хаалттай зөвшилцөл хийв

2017/05/18

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгос улс зөвшөөрөлгүйгээр 5-р сарын 14-ны өдөр гэнэтийн баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан хаалттай зөвшилцөл хийсэн бөгөөд тэдний энэхүү үйлдлийг хатуу зэмлэн буруушаагаад, дахин цөмийн туршилт хийхгүй пуужин харвахгүй байхыг шаардаж байна гэжээ. 
 
Аюулгүйн зөвлөлийн гишүүд зөвшилцлийн явцад, хориг арга хэмжээ, энх тайван дипломат арга барилыг багтаасан өнөөгийн байдлыг даван туулах тухай арга хэлбэрүүдийг авч хэлэлцэн, чухал үр дүнд хүрсэн гэдгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдэгджээ. 
 
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга Хойд Солонгос улс бодитой үйл ажиллагаа авч, цөмийн зэвсэггүй байх үзэл бодол баримтлах нь хамгийн чухал. Мөн Солонгосын хойг болон цар хэмжээ ихтэй бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах нь маш чухал бөгөөд энх тайван, дипломат, улс төрийн аргаар зохицуулах төсөл боловсруулж, Аюулгүйн зөвлөлийн гишүүн болон бусад орнууд яриа хэлэлцээгээр энх тайван, бүх асуудлыг зохицуулах төслийн талаар тохиролцоонд хүрэхийг сайшааж байна гэжээ.

Х.Нэргүй  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна