Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа академич Н.Баасанжаваар удирдуулсан баг хийсэн байна.
Туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх бөгөөд одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дөрвөн хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна