П.Анужин ном бичигчдийг ажилгүй болгох шахаж байна

Өчигдөр 12 цаг 47 минут
“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс өөрийн оролцоогоо татаж буйгаа сенсацитайгаар мэдэгдэж, УИХ-ын сонгуульд улстөрч эрчүүдтэй ана мана өрсөлдсөн эрхэм бол хатагтай П.Анужин. Тэрбээр өнгөрсөн сонгуульд С.Жавхлантай Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд  тун цөөхөн саналын зөрүүлгээр ялагдал хүлээсэн юм.
 
Сонгуулийн үеэр бие давхар гэдгээ олны нүднээс нууж, сөрөг дайралтуудыг гайхалтай сэтгэлийн хатаар давж гарсан тэрбээр саяхнаас телевизийн урлагт дахин хөл тавих шийдвэрийг гаргаад байгаа гэнэ. Тодруулбал П.Анужин энэ удаад "МонГал Товчоон" портрэментари төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар тэрбээр “Эрхэм Үзэгч танаа өргөн барихад бэлэн боллоо! Өнгө бүүдгэр мэт энэ цагт сэтгэлд тань гэгээ, оюунд тань хань, итгэлд тань дэм болъюу хэмээн сэтгэл шийдэн их ажлын замд гарлаа” хэмээсэн байна.


 
Мөн тэрбээр өөрийн ярих дуртай, биеэрээ үлгэрлэдэг эрүүл хооллолтын талаар “Эрүүлд хүрэх зам их энгийн” нэртэй ном бичсэн нь П.Анужин шиг гоолиг болох хүсэлтэй бүсгүйчүүдийн дунд бестселлер болж, ном бичигчдийг ажилгүй болгох шахаж байгаа гэнэ шүү. 
 


Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна