Таксины жолооч зорчигчоо зоджээ

Өчигдөр 15 цаг 38 минут
Амь зуун "талх"-ныхаа мөнгийг олох гэж хувиараа такси эрхэлдэг иргэд нийслэлд олон бий. Харамсалтай нь өчигдөр 17 цагийн орчимд зорчигчоо зодож танхайрсан хэрэг гарчээ. Гандан орчимын чиглэлд хүрэхээр хоёр иргэн гар өргөн таксинд суусан байна. Очих газраа заахад жолооч уурласан байна. Тиймээс хоёр иргэн буухаар болж.

Гэтэл нэг нь бууж амжаагүй байтал жолооч цааш авч давхин зорчигч эмэгтэйг нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж гэмтээжээ. Улмаар замын хажууд хаягдсан эмэгтэй харъяа цагдаагийн газарт мэдээлэл өгсөнөөр жолоочийг саатуулсан байна. Гэвч жолооч хэргийн талаар цагдаад мэдүүлэхдээ “Би хоногийн хоолоо олох гэж яваа хүн. Би энэ эмэгтэйг зодоогүй” гэсэн байна. 

Хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна