Б.Бат-Энэрэл хүүг монголын нийгэм хэдийнэ таньдаг болсон. Олны хайрыг булаасан харааны бэрхшээлтэй бяцхан дуучин хүүгийн хагалгаанд зориулж Өвөрмонголын ард түмэн түүнд хандив цуглуулсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Хэвлүүхэн дуучин хүүд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-ны өдөр МҮЭСТО-нд болсон. Энэ үеэр тоглолтын тасалбар олдохгүй "Шаг"-т орсон гэнэлээ.
Тэгвэл Б.Бат-Энэрэл хүү нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэхээр өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьжээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна