Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэгтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон худалдааны төв, зах, аж ахуй нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр удирдлагууд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Мөн шинээр гарц гаргах, зам өргөсгөх, түгжрэлд үүсэхэд нөлөөлж байгаа контейнер болон хашаа хаалтийг нээх, зөөн шилжүүлэх талаар үүрэг чиглэл өгч хамтран ажиллахаар боллоо.
Замын цагдаагийн алба
Сэтгэгдэл бичигдээгүй байна