Өнөөдөр болох үйл явдлууд

20 цаг 24 минутын өмнө
09.00-16.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болно.

09:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11:00 цагт Спортын төв ордны 303 тоот өрөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас Үндэсний шигшээ багийн спорт холбоодтой "Пёнчань-2018", "Токио-2020" зуны олимп, паралимпийн наадмуудад баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурна. Тус арга хэмжээнд БСШУСЯ, БТСГ-ын удирдлагууд болон Үндэсний шигшээ багийн спортын 10 холбооны ерөнхийлөгч оролцоно.

"Blue sky" зочид буудлын 3 давхарт "Герман эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт Драгон төвд Сонгинохайрхан Зорчигч тээврийн төв буюу Драгон төвд ТҮМ /Тасалбар түгээх машин/ -ны нээлтийн арга хэмжээ болно. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Автомашин, мотоциклийн холын зайн УАШТ-ний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцэл илэрхийлж байсан эмэгтэйчүүд ирэх сарын 1-нд хэрхэн тэмцэл хийх талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амлалт буюу оффшорын асуудлаар АТОЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт яамны Мутрын түшээ танхимд ГХЯ-ны "Мэдээллийн цаг" болно. "Мэдээллийн цаг"-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцоно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна