Жүжигчдийнхээ амийг эрсдэлд оруулах шахсан 10 алдарт кино

2017/05/24

1.    The Passion of the Christ 

Христийн шашинд итгэгч хэн бүхний заавар үзэх ёстой киноны нэг болох “Христийн тэмүүлэл” киноны гол дүрд жүжигчин Jim Caviezel тогложээ. Тэрээр дүрээ бүтээх явцдаа маш олон удаа гэмтэл, бэртэл авсан бөгөөд бурхан түүнд тусласны ачаар амь  нас нь эрсдээгүй талаар дурсаж байжээ Найруулагч Мел Гибсон киног бүтээхдээ Христийн бүх шаналал зовлонг ямар ч хэтрүүлэггүйгээр гаргахыг хүссэн тул гол дүрийн жүжигчинд том хүндрэл учирсан гэж үздэг байна.
 

2.    Syriana

Syriana кинонд тоглож байх үедээ жүжигчин Жорж Клүүнигийн нуруу нь маш хүнд бэртэж байжээ. Учир нь тэрээр кинонд тоглож байх үедээ том чулуун дээр маш хүчтэй унаснаас болж хавирга нь цуурч, гар нь хугарч хоёр сар орчим эмнэлгийн орон дээр хэвтэрийн дэглэм барьж байжээ. 



3.    Apocalypse Now 

Угтаа бол энэ кинонд Вьетнамын дайны үйл явдлыг маш хэрцгийгээр өгүүлсэн байдаг. Мартин Шийны зүрх дэндүү их үйл явдалтай кинон дундуур гэнэт зогсож байжээ. 
 
4.    A Clockwork Orange

A Clockwork Orange кинонд тоглох үеэрээ жүжигчин Malcolm McDowell хэсэг зуур хараагүй болж байсан гэдэг.
 

5.    Now you see me

Жүжигчин Исла Фишер киноны зураг авалтын үеэр усанд живж байжээ. Кино багийнхан түүнийг киноны үйл явдалд тааруулан живж байна гэж ойлгосон гэдэг. Хэрэв хэн нэгэн түүний живж байгааг анзаараагүй бол тэрээр амиа алдах байжээ.



6.    Rocky IV

Мэргэжлийн боксын аварга залуугийн дүрийг бүтээж байсан Sylvester Stallone киноныхоо үеэр өрсөлдөгчдөө хэт хүчтэй цохиулснаас болж яаралтай түргэн тусламжийн газарт хүргүүлж байжээ.



7.    Titanic

20-р зууны домогт кино болох Титаник-ын зураг авалтын үеэр жүжигчин Кейт Уинслет өндөр барилгаас унах шахаж байжээ. Учир нь тэрээр тамхины гүн донтолтонд орсон байсан ба найруулагч түүнийг тамхи татахыг хориглосон тул ийнхүү хэд хэдэн удаа нууцаар татах үедээ дээврийн цонхон дээр суун татдаг байв. 



8.    Armour of God 

Armour of God кино нь Жекки Чанны хамгийн сүүлд тоглосон кино хэмээн яригдахаар байжээ. Учир нь тэрээр зураг авалтынхаа дундуур модноос мод дамжин үсрэхдээ мөчирнөөс барьц алдаж, 5 метрийн өндрөөс газарт хүчтэй унажээ. Тэрээр толгойгоо хүчтэй цохиж, чихнээс нь цус асгарч байв: Азаар яаралтай түрэг тусламжийн ачаар тархиндаа хагалгаа хийлгүүлж, амь аврагдаж байжээ. 
 

9.    The Wizard of OZ

Жүжигчин Маргарет Хамилтон The Wizard of OZ кинонд шуламын дүрийг бүтээсэн ба хоёр гурван ч удаа нүүрээ түлж байжээ. 
 

10.    The Lord of the Rings and The Hobbit Trilogies

Үргэлж хөл нүцгэн явдаг Хоббит хүний дүрийг бүтээсэн жүжигчид шилэн дээр гишгэж хөлөө шалбалах, хөлийн хуруугаа хугалахаас авахуулаад нуруу, гар хөлөө хугалж  байжээ.
 

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна