Will I AM- PULS
“Black eyed peas” хамтлагийн дуучин, реппер Уилл Ая Эм өөрийн нэрийн “Puls” ухаалаг цагийг гаргасан. Утсаар ярих, мессеж бичих, мэйл явуулах, интернэт орох боломжтой уг цаганд зориулсан тусгай цэнэглэгчтэй хүрмийг ч бүтээсэн аж. Уилл Ая Эм-Уг төхөөрөмжийг Америкт AT&T, Их Британид O2-той хамтран худалдаанд гаргасан аж.
The Honest Co
Жессика Алба-Хамгийн баян эмэгтэй жүжигчдийн нэг Жессика Албагийн хөрөнгийн дийлэнхийг түүний босгосон The Honest Co хэмээх ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний компани бүрдүүлдэг. Тэдний гаргасан шампунь, цонх угаагч, саван тэргүүтэн нь байгальд хоргүйгээрээ онцлогтой.
“Someday” үнэртэй ус
Жастин Бибер-Канадын дуучин өсвөр насны охидод зориулан гаргасан үнэртэй ус нь төрөл бүрийн чихэрний үнэртэй бөгөөд 35 долларын үнэтэй. Энэ төрлийн хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэгд тооцогддог.
Chateu Miraval Cotes de Provence rose дарс
Брэт питт, Анжелина Жоли-Алдарт хосын Францын өмнөд хэсэгт орших эдлэнгийн орчим дахь талбайд ургуулсан усан үзэм уг дарсны нууц аж. 23.95 долларын үнэтэй дарсыг анх танилцуулахад таван цагийн дотор 60 мянган лонхыг худалджээ.
Kylie Cosmetics
Кардашианы цуут гэр бүлийн отгон гишүүн болох Кайли Женнер дөнгөж 19 настай боловч аль хэдийн бизнесийн салбарт хүч түрэн орж ирэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулаад амжсан билээ. Тиймдээ ч тэрээр Forbes сэтгүүлийн гаргасан "2016 оны өсвөрийн нөлөө бүхий 100 хүн"-ий жагсаалтыг тэргүүлсэн юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна