Үндэсний соёл амралтын хүрээлэн "Гайхамшигт долоо хоног" эхлүүлнэ

2017/05/27


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд, залуусын тоглох дуртай төрөл бүрийн тоглоомуудаасаа гадна эх үрсийн баярыг угтаад “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөр зарлажээ. Тус хөтөлбөр тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх аж.

Тодруулбал, долоо хоногийн турш өдөр бүр “Их тайз” болон “Бага тайз” гэх хөтөлбөрүүдийг хүүхэд, залууст хүргэх юм байна. “Их тайз” хөтөлбөрт Циркийн тоглолт, хөгжөөнт тоглоом, “Алтан түлхүүр буюу Буратино”, “Баавгай дуулах уу”, “Наран ээжийн эрэлд” гэх мэт хүүхдийн хөгжимт жүжгүүдийг хүргэхээр болжээ. Эдгээр үзүүлбэрүүд 14:00-19:00 цагт болох аж.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 4-нийг хүртэл 21:00 цагаас залуустаа зориулан “Мөнгөн бүрээ”, “Marshal band”, “Rec On” амьд хөгжмийн хамтлагууд болон дуучин Б.Маралжингоо ая дуугаа өргөх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна