Б.Мөнхбаясгалан: Цагдаад байцаагдахгүй төрсөн өдөр

2017/05/31
Өнөөдөр сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан төрсөн өдрийнхөө сэтгэгдлийг бичжээ. 

Өнөөдөр миний төрсөн өдөр. Өнгөрсөн жилийн төрсөн өдөр хэзээ ч мартагдахгүй "дурсамж" үлдээжээ. Яг нэг жилийн өмнөх энэ л өдөр би УМБГ -ын эдийн засгийн албанд бүтэн 8 цаг байцаагдаж өнгөрөөсөн юм. Найз нөхөд минь намайг цэцэг барин хүлээсээр, үр хүүхэд минь бялуугаа тойрон хүлээсээр ..харин би орой нь сульдаж унахаа шахсан амьтан ирээд лаагаа ч үлээлгүй унтаад өгсөн юм. Тэр өдөр юун баяр тэмдэглэх байтугай хоригдчихгүй үлдсэндээ баярлах ёстой байсан юм. Намайг УИХ ын гишүүн Х.Баттулгын ТВ д ажилладаг, үзэл бодлоороо түүнийг дэмжсэний төлөө бас "Монгол дахь МҮҮН ажиллагаа", Ирвэс хамгаалагч залуугийн нас барсан нууцын мөрөөр, Оффшор данстануудын эрэлд нэвтрүүлгүүд хийсний төлөө хилс хэрэгт чихэж 10-15 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэн бүтэн 6 сар зовоосон билээ. Энэ нийгэмд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэрхэн гадуурхагдахыг, эрх мэдэлтнүүд намайг эх орноосоо явахыг шаардан дарамтлахыг би биеэрээ туулж, амсаж хангалттай зовсон. Тэр байтугай гэр бүлээрээ явж байгаад гэгээн цагаан өдөр гэнэт өмнөөс урсгал сөрсөн машинд гэнэтийн осолд ч орж үзсээн. Одоо энэ бүхэнд цэг тавихын төлөө би Халтмаагийн Баттулгыг дэмжинэ. "Хүн нь байвал хэрэг нь олддог" гэдэг шиг үгэнд ор, үгэнд орохгүй бол шоронд ор гэсэн тулгалттай, Монголын төлөө хийж бүтээх гэсэн бүхнийг хоморголон эрүүдэж буй энэ цаг үеийг дуусгахын төлөө Халтмаагийн Баттулгыг Монгол төрийн тэргүүн болтол нь дэмжинэ. Одоо түүнийг тойроод 70 гаруй хүн байцаагдаж, эрүүдүүлж байгаа. Би тэдний нэг болж зовлонг хамт туулсан. Тиймээс энэ цаг үеийг зогсоохын төлөө би Халтмаагийн Баттулгыг дэмжинэ. Улам бүр алсран байгаа тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө, Монголоо нэг улсаас хараат байлгахгүйн төлөө Халтмаагийн Баттулгыг дэмжинэ. Дахин төрсөн өдрөөрөө хилс хэрэгт байцаагдаж 10-15 жилийн ял сонсохгүйн төлөө түүнийг дэмжинэ...

Жич: Х.Баттулгатай авахуулсан зураг ердөө л энэ юм байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна