Макс ба Эммэ хэмээх хоёр ихэр хүүхдийн ээж Холливуудын нэрт дуучин, жүжигчин Женнифер Лопез бие давхар болжээ. Тэрбээр оны өмнө залуу реппер Дрэйктэй үерхэж, олны анхаарлыг татаад байсан ч сар хүрэхгүй хугацаанд хоёр тийш болцгоосон юм.
Харин удалгүй тэрбээр бейсболын алдарт тамирчин Алекс Родригуезтэй нэр холбогдсон. Алекс өмнө нь амьдрал зохиож байсан туршлагатай нэгэн бөгөөд сарын өмнө Жэй Лод сүйн бөгж өгөн гэрлэх санал тавьсан юм. Хосууд энэ найман сард хуримаа хийж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Жэй Ло болон Алекс нар хорвоод мэндлэх шинэ гишүүнээ тэсэн ядан хүлээж байгаа баяртай мэдээг Celebuzz.com сайтаас мэдээллээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна