Байрныхаа гадаа тоглож байсан дөрвөн хүүхэд машинд мөргүүлжээ

2017/06/05
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулжээ. 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байжээ.

Тухайлбал, БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн аж. Мөн ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100 маркийн автомашин нь H.Accent, T.Prius-30, T.Prius маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна. 

Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна