Улаанбаатар хотын зарим дүүргүүд одоогоор тоггүй байна. Тодруулбал, өчигдөр /2017.06.05/ орой 23:00 цагийн үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн өмнөд станцад гал гарсны улмаас Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийжээ.
Гэмтлийг шалгахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа бөгөөд яг одоо шуурхай хуралдаан зарлан, хуралдуулж байгаа аж. Хан-Уул дүүрэг болон Сүхбаатар дүүргийн зарим хэсгийг хамарсан цахилгааны доголдол хэзээ хэвийн байдалд орох тухай тодорхой мэдээллийг албанынхан одоогоор хараахан өгөөгүй байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна