Фэйсбүүк сүлжээ ашиглан олон арван охидын Notebook-ийг хууран мэхэлж авсан гэх дуулианд холбогдоод буй Тэлмэн гэх залуу V телевизийн Шөнийн нислэг нэвтрүүлэгт зочноор уригдаж оролцжээ.
Тэрбээр “Шоу зохиохын тулд тодорхой хэмжээний санхүүжилтыг урьдчилан босгох шаардлагатай болсон. Ингэхийн тулд фэйсбүүкийн найзуудаасаа notebook–ээ хэрэглүүлээч хэмээн гуйж аваад ломбардод тавьдаг байсан” хэмээн ярив. Мөн тэрбээр уг асуудлаас болж цагдаа сэргийлэхэд дуудагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч нэг л өдөр сошиал од болсоныгоо мэдээд огт гайхаж хүлээж аваагүй гэдгээ ярьжээ.
Тэлмэнгийн тухайд “Notebook-ээ хэрэглүүлээч” хэмээн 30 гаруй хүмүүсээс асуусан бөгөөд 10 хүний Notebook-ийг эргүүлж өгөөд байгаа гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна