Өнөөдөр болох үйл явдлууд

2017/06/07
09.00 цагт

ЭМЯ ны Б заалан Төв Азийн орнуудын Хүнс Шим тэжээлийн олон улсын хурал болно.

10.00 цагт

МУБИС-ийн дэргэд Японы Нагоя Их сургуулийн эрдэмтэн, профессоруудын дэмжлэгтэй байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг танилцуулна. Тус төвд анхаарал төвлөрөхгүй байх, хэл ярианы хөгжил удаан байх гэх мэт хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношилж, зөвлөгөө өгч, сургалт явуулж, судалгаа хийдэг юм. Нагоя Их сургуулийн эрдэмтэд болон МУБИС-ийн доктор, профессорууд энэхүү танилцуулгын арга хэмжээнд оролцоно. 

10.00 цагт

Туушин зочид буудал, Соёмбо танхимд Азийн их сургуулиудын VI чуулганы хэвлэлинй бага хурал болно.  МУИС, Сөүлийн их сургууль хамтран Азийн их сургуулиудын 6 дугаар чуулганыг /AUF/ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн чуулганд 11 орны 15 их сургуулийн төлөөлөгчид оролцож “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал дээд боловсролд нөлөөлөх нь” гэсэн чухал сэдвээр чуулах юм. 

11.00 цагт

Сүхбаатарын талбайд Сангийн яамны нээлттэй хаалганы болно. Энэ үеэр "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төсөл хэрэгжүүлэх нэгж нь үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм. Тухайлбал, Улаанбаатар хотод гэр хорооллын "Шинэ их тойруу" авто замын сүлжээ, "Автомашингүй гудамж", Авто замын түгжрэлийг бууруулах "Нүхэн гарц", "Туулын дугуйн зам", "Туулын хурдны зам" гээд бүтээн байгуулалтын олон ажил хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Мөн 21 аймгийн төвийг хөгжүүлэх, БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бүх боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах дэд төслүүд багтжээ.

11.30 цагт

Гадаад Харилцааны Яамны Зөвшилцөл танхимд “2017 JCI ASPAC Улаанбаатар” чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд JCI байгууллагын дэлхийн Ерөнхийлөгч , JCI Монгол байгууллагын 2017 оны Ерөнхийлөгч П.Батхишиг болон чуулганы зохион байгуулагчид оролцож мэдээлэл өгнө. JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтанд 51 орны 3500 гаруй манлайлагч залуус оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. 

14.00 цагт

ЭМЯ ны Б зааланд Zero TB- Сүрьеэгүй хотууд Олон улсын хурал болно. Энэ хурлаар УБ хотын Хан-Уул дүүрэгт Сүрьеэгүй дүүрэг ажил эхэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна