Таньд урам өгч амжилтанд хөтлөх 25 ишлэл

2017/06/07

“Хэрвээ чи өөрийн мөрөөдлийг өөрөө бүтээхгүй бол хэн нэгэн чамайг хөлсөлж тэд өөрсдийнхөө мөрөөдлийг чамаар бүтээлгэнэ”
      Dhirubhai Ambani

Анх өөрийгөө олж авсан тэрхүү хүрээлэн буй орчины хоригдол байхаас татгалзах үед амжилтын төлөөх эхний алхам хийгддэг.
     Mark Caine

“Би хүчтэй нэгэн болохыг зориглох үед- Өөрийн чадварыг өөрийн зорилгодоо хүрэхэд л ашигладаг, Айдас бол зүгээр л нэг сэтгэл хөдлөл төдий ”
     Audre Lord

“Хэрвээ чи өөрийгөө дийлэнхитэй адилхан болсоноо мэдвэл энэ нь зогсоод тунгааж бодох цаг нь болсон байна гэсэн үг юм.”
     Mark Twain

“Агуу ухамсар санааг чухалчилдаг, дундаж ухамсар үйл явцыг чухалчилдаг, өчүүхэн ухамсар хүмүүсийг чухалчилдаг”
     Eleanor Roosevelt

“Би бүтэлгүйтээгүй. Би зүгээр л 10,000 явах боломжгүй замыг олсон төдий ”
     Thomas A. Edison

“Хэрэв чи өөрийн цагаа үнэлэхгүй бол, бусад нь ч бас үнэлэхгүй. Өөрийн цаг хугацаа, авъяасаа дэмий үрэхээ боль! Өөрийн мэдэх зүйлээ үнэлэж үүнийхээ төлөө зүтгэж эхэл.”
     Kim Garst

Амжилттай хүн гэдэг нь бусдын өөрлүү нь шидсэн тоосгоор үйлдвэрийнхээ суурийг бариж чаддаг хүнийг хэлнэ.
     David Brinkley

“Энэ нь галзуучуудад зориулагдсан. Гөжүүд, Босогчид, Асуудал үүсгэгчид, Талбайн нүхэн дэхь тарган эрхтэнүүд, Юмсыг өөрөөр хардаг нэгнүүд. Тэд дүрэм журамд дуртай биш. Дүрэм журам сахигч гэх статусыг тэд хүндэлдэггүй. Та тэднийг гадуурхаж, тэдэнтэй санал зөрөлдөж, тэднийг сайшааж эсвэл муулж ч болно. Гэхдээ тэдний талаар таны хийж чадахгүй ганц зүйл бол тэднийг үл тоох, тоохгүй орхих юм. Учир нь тэд юмсыг өөрчилдөг. Тэд хүн төрөлхтөнг шинэ түвшинд аваачдаг. Зарим нь тэднийг галзуу гэж үздэг ч бид тэднийг гоц ухаантан гэж хардаг. Учир нь дэлхийг өөрчилж чадна гэж бодох хангалттай галзуу хүмүүс л дэлхийг өөрчилдөг.”
     Steve Jobs

“Хэн ч таны зөвшөөрөлгүйгээр таныг муу гэж мэдрүүлж чадахгүй”
    Eleanor Roosevelt

“Маргааш үхэх юм шиг амьдарч, Үүрд амьдрах юм шиг суралц ”
    Mahatma Gandh

Одоогоос 20 жилийн дараа хийсэн зүйлээс илүүтэйгээр хийгээгүй зүйлсд таны урам илүү хугарах болно.
    Mark Twain

“Амжилттай хүн болон бусад хүмүүсийн хоорондын ялгаа нь хүч чадал дутуудаа биш, мэдлэг чадвар ч дутуудаа биш юм, харин хүсэл тэмүүлэл хомс байдал юм”
    Vince Lombardi

“Амжилт гэдэг нь бүгдэд ашигтай байдал үүсгэх бөгөөд үйл явцыг таашаах юм. Хэрэв та үүн дээр төвлөрч энэхүү тодорхойлолтонд нийцэж чадвал амжилт таных.”
    Kelly Kim

“Бид үнэн байдал дээрээ хэн бэ, хэр хол хүрч чадах вэ, бидний чадвар юу болохыг харуулах нь Бидний хамгийн том сонголт.”
    Rowling

“Эхлээд чи тоглоомын дүрмийг мэдэх хэрэгтэй. Тэгээд бусдаас илүү тогло”
    Albert Einstein

“Бүхий л агуу мөрөөдөл мөрөөдөгчөөс эхэлдэг. Байнга санаж яв, чи өөрийн чадвар, тэвчээр хатуужил, хүсэл тэмүүлэлгүйгээр одод-д хүрч дэлхийг өөрчилж чадахгүй.”
    Harriet Tubman

“Бүтэлгүйтэлээс амжилт бий болдог. Цөхрөл болон бүтэлгүйтэл нь амжилтанд хүрэх хамгийн найдвартай хоёр тулгуур багана нь юм. ”
    Dale Carnegie

“Хэрвээ чи өөрийн хувийн амьдралын төлөвлөгөөгөө зохиохгүй бол, боломжыг өөр хэн нэгэний төлөвлөгөөнд алдах болно. ”
    Jim Rohn

“Асуудал нь хэн намайг зөвшөөрөх вэ гэдэгт биш, хэн намайг зогсоох вэ гэдэгт байгаа юм”
    Ayn Rand

“Хэрвээ чи ямар нэг зүйлийг үнэхээр хүсэж байгаа бол хүлээх хэрэггүй- Өөртөө тэвчээргүй байхыг заа.”
    Gurbaksh Chahal

“Хэрэв чи хувиршгүй өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа бол, өөрийн асуудлын хэмжээнд анхаарах биш, өөрийнхөө хэмжээндээ анхаарч эхэл!”
    Harv Eker

“Та урдахаа харж цэгүүдийг холбож чадахгүй, та зөвхөн хойтохоо харж л цэгүүдийг холбох боломжтой. Тиймээс та таны ирээдүйд цэгүүд ямар нэг байдлаар нийлэх болно гэдэгт итгэх ёстой. Та өөрийн эр зориг, хувь тавилан, амьдрал юу ч байсан тэр зүйлдээ итгэх ёстой. Энэ арга хэзээ ч миний урамыг хугалаж байгаагүй, мөн энэ нь миний амьдрал дахь бүхий л өөрчлөлтүүдийг хийсэн”

    Steve Jobs


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна