Таван давхраас хүүхдээ шидэж амийг нь аварчээ

2017/06/08

Эцэг эхчүүдийн хамгийн их айж эмээж явдаг зүйл бол хүүхдээ эрсдэлд оруулах юм. Тиймдээ ч тэднийгээ амь биеэрээ хамгаалдаг. Үүний нэгэн жишээ манай хойд хөрш ОХУ-д гарчээ. 

ОХУ-ын Стуннио хотод оршин суудаг Хэлэна болон Витали Балабанов нар гурван настай Ксениа, 11 сартай охиныхоо хамт амьдран суудаг. 

Нэг өдөр тэдний хөршөөс гал гарчээ. Хөрш айлаас нь гал авалзаж улмаар гэрийн ханаар нь дамжин Виталгийнх руу оржээ. 



Айж сандарсан гэрийнхэн нялх хүүхдүүдээ аван гэрээсээ гарахыг оролдсон ч орц нь бүхэлдээ галд автсан байв. Иймд цонхоор гарахаас өөр сонголт байгаагүй аж.

Галын багийнхныг хүлээж суувал өөрсдөө амиа алдах эрсдэлтэй байсан тул бэртэж гэмтэх эрсдэлийг үл харгалзан Витали цонхоор хивсээ шиджээ. Тэдний цонхны дор гудамжинд явж байсан хүмүүс болон хөрш зэргэлдээх айлынхан нь Витали болон түүний гэрийнхэнийг тосч авахаар бэлдсэн байв.



11 сартай Евгени, араас нь түүний эгч, тэгээд аав ээж нь үсэрцгээжээ. Галын багийнхны тусламжийг биш, оршин суугчдын дэмжлэгээр тэдний гэр бүл аюул осолгүйгээр эсэн мэнд гарч чадсан байна.

Уг бичлэг ОХУ-д нилээн шуугиан тарьж байгаа ба гэнэтийн аюул гарахаас сэргийлж бэлтгэлтэй байхыг ард иргэддээ анхааруулжээ.
 

Х.Нэргүй 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна