Согтуугаар осол гаргаж, хэргийн газрыг орхин зугтжээ

2017/06/08

Өнөө өглөө үүрийн 05:00 цагийн оричмд Сонгинохайрхан дүүргийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргажээ. Гэвч хэргийн газрыг орхиж явсныг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Машинаа орхиж зугтсан жолоочийг албаныхан гэрээс нь баривчилсан аж. Харин мөргүүлсэн Т.Prius 20 маркийн автомашины жолооч одоогоор ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Осол гарах үед жолооч машиндаа ганцаараа зорчиж явж байжээ. Одоогоор гэмтлийн зэргийг тогтоогоогүй байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.



Т.Очир



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна