Барбадос гаралтай Америкийн R&B, поп дуучин Рианна сүүлийн үед хүмүүнлэгийн үйлст ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Тэрбээр 2016 оны Харварлын их сургуулийн “Хүмүүнлэгийн үйлстэн”-ээр тодорсон юм.
Хөгжил дорой, ядуу буурай орны хүүхэд багачуудад өөрийн тус дэмийг үзүүлэхийг зорьж яваа 29 настай дуучин бүсгүй өнгөрөгч 1-р сард Малави улсад хүмүүнлэгийн ажил хийсэн. Тэрбээр Малави дахь сургуультай танилцан хүүхдүүдэд дуу дуулж өгөн, математикийн хичээл зааж, мөн сонирхолтой түүхүүд ярьж өгчээ.
Клара Лионел сангийнхан Рианнаг 100 гаруй хүүхдийн багш болж, хамаг сэтгэлээ зориулан хүүхдүүдэд багшилж байсныг нь хүндэтгэн баримтат кино эвлүүлэн бүтээжээ.
Кино 10 минутын турш үргэлжлэх аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна