​Завханы засаг дарга Д.Батсайхан өөрийн эзэмшлийн байраа төрд шахсан гэв үү?

2017/06/09
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан Жалханз хутагтын хойд дүр Ч.Эрдэнэчулуунд өөрийн эзэмшлийн элит орон сууцанд 192 сая төгрөгний үнэ бүхий байр бэлэглэсэн гэнэ. Ингэхдээ бэлэглэсэн гэх байрныхаа мөнгийг Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс гаргуулсан байж болзошгүй талаар  эх сурвалж мэдээлэв.

Хэрвээ дээрх мэдээлэл батлагдах аваас Засаг дарга Д.Батсайханы өөрийн эзэмшлийн байраа төрд шахсан энэхүү үйлдэл нь төсвийн тухай хуулийн 60.3.1, 60.3.4, 60.3.6 дахь заалтуудыг болон Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалын 4.5 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа юм.

Х.Онон


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна