Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.
Фестивалийн хүрээнд:
1. 2017 оны 6 дугаар сарын 11-ний Ням гарагт Сөүлийн гудамжинд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглох ба мөн өдрөө UB Jazz Club-т чөлөөт тоглолт (Жэм сэйшн) толилуулах юм.
2. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирнэ.
Эдгээр арга хэмжээний дараа Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзах юм. Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл нь энэхүү хөгжмийн фестиваль юм.
6 сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийнэ.
Фестиваль болон бусад арга хэмжээний талаар Холбоо барих: Арнолд Обермэйэр, Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форумын захирал, arnold.obermayr@bmeia.gv.at
Сэтгэгдэл бичигдээгүй байна