Нийслэлд 23-25 хэм дулаан байна

2017/06/19
Улаанбаатар хотод 23-25 хэм дулаан байна. Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ.

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 хэм, говийн аймгуудын өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна