Азийн аваргаас чөлөөтийнхөн хос алтан медалийг эх орондоо авчирлаа

2017/06/19
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, манай улсын тамирчид  хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медалийг эх орондоо авчрахаар боллоо. 

 Нийт 18 орны 168 тамирчин  найман жинд өрсөлдсөн тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Б.Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртсэн байна. 

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж яваа тамирчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна