Бейонсе ихэр хүүхэдтэй болов

2017/06/19
Поп дуучин Бейонсе түүний нөхөр рэппер Jay-Z нар ихэр хүүхэдтэй болжээ. Дуучин энэ сарын 17-ны орой төрсөн байна. Хүүхэд ямар хүйстэй гэдгийг нэрт хос олонд дэлгээгүй байна.

Тэдний гэр бүлийн ойрын найзынх нь хэлснээр ихрүүд Лос-Анжелесийн анагаах ухааны төвд мэндэлжээ. Дашрамд дурдахад, дуучин Бейонсе өөрийгөө жирэмсэн болсон талаарх мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сард “Инстаграм” хуудсанд тавьсан аж. “Хайр сэтгэл, аз жаргалаа  та нартай хуваалцмаар байна. Манай гэр бүлд шинэ хүн нэмэгдэх болсон нь биднийг баярлуулж буй. Та нарын сэтгэгдэлд баярлаж байна” гэж тухайн үед бичиж байв.

М.Хүслэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна