Шинээр гарч ирж буй гутлын брендүүдтэй танилц

2017/06/20
Чанартай материал, шинэлэг загвараараа загварын ертөнцийн акул болсон том гутлын үйлдвэрүүдтэй өрсөлдөхүйц сайн чанарын, загварлаг гутал үйлдвэрлэгч хэд хэдэн брендүүд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэгвэл тэдний тухай бага ч гэсэн мэдээллийг танд хүргэж байна.

Casper and The Beast

Копенгагэнд анх эрэгтэй гутал үйлдвэрлэхээр үүсэн байгуулагдсан  ''Casper and The Beast'' үйлдвэр эдэлгээ даах чадвартай, загварлаг гутал үйлдвэрлэхийг эрмэлздэг. Тэд гутлуудаа сайн чанарын Итали арьс ашиглан хийж , маш нимгэн EVO ултай үйлдвэрлэдэг.

Instagram: @casperandthebeast






SANDALBOYZ

Эндрью Дермаситогийн үүсгэн байгуулсан бренд. Тэд загвар болон тухтай байдлыг хослуулахыг хичээдэг. Жирийн гэрийн углаашийг загварлаг болгож, чанартай хослуулан гутлуудаа үйлдвэрлэдэг байна. Дотор гадар филон ул, хоёр давхар сайн чанарын хөөсөнцөр, цэвэр арьсан оруулга оруулж өгдөгөөрөө алдартай.

Instagram: @sandalboyz



John Geiger

Өнгөрсөн жил 001 оригинал загвараа гаргасан Жон Гейгэрийн брэнд. Жон өөрөө загвараа гаргаж, эсгэлт, зүсэлтээс авхуулан хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх ажиллагаануудад оролцдог байна. 

Instagram: @johngeiger_




CASBIA

Өвөрмөц, бие даасан гутлын үйлдвэр хэмээн өөрсдийгөө тодотгодог ''Casbia''-гийн загварууд хэзээ ч уйтгартай байдаггүй.

Instagram: @casbia







aprix

2008 онд дахин сэргэсэн ''NOAH''-ийн загвар зохион бүтээгч Брендоний гаргадаг бренд. Скейтборд сонирхдог охид залуусын брэнд хэмээгдэж байсан тэдний гутлууд чанар загварын төгс хослолыг хэрэглэгчиддээ амалдаг.

Instagram: @aprixfootwear










С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна