Натали Сулеман хэмээх эмэгтэй нэг дор найман хүүхэд тээж, төрүүлсэн нэгэн юм . Тэрбээр үргэлж аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг байсан ч хэзээ ч бүтэхгүй гэж боддог байжээ. Гэвч түүний хүсэл хэд дахин үржигдэж биелсэн юм.
Натали 2009 онд бие давхар болсон ч түүний гэдэсний хэмжээ энгийн жирэмсэн эмэгтэйчүүдийнхээс хэд дахин том болсоор байжээ. Эргэн тойрных нь хүмүүс бүгд Наталиг шулам хэмээн нэрлэж, хэвлэл мэдээллийнхэн хүртэл түүнийг цаг үргэлж дагаж байв.
Удаан хугацааны жирэмсний хүндрэл, найман ихэр хүүхдийг зэрэг тээх явдал Наталид тамд байгаагаас өөрцгүй мэдрэмж төрүүлж байв. Азаар эсэн мэнд амаржиж хүүхдүүд бүгд эсэн мэнд мэндэлжээ.
Гэвч бүсгүйн зовлон энэ хүрээд дууссангүй. Нялх хүүхдүүдээ ганцаараа тэжээх нь ганц бие ээжид дэндүү ахадсан үйл явдал байсан тул амар хялбар аргаар мөнгө олох арга замыг хайжээ.
Тэрбээр гадна, дотны телевиз, сэтгүүл, радиогоор дамжуулан гэр бүлээ олон нийтэд сурталчилж эхлэв.
Өнөөдөр Наталигийн найман ихэр хүүхдүүд найман нас хүрч байгаа юм. “Шулам” хэмээн дуудуулдаг байсан бүсгүйг өнөөдөр бүх хүмүүс “Хорвоогийн элбэрэлт эх” хэмээн нэрлэж түүний нэрэмжит буяны байгууллага нээжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна