Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр оройноос эхлэн үргэлжилсэн бороо орж, өдөртөө 14 хэмийн дулаантай байна. Зуны эхэн сар гарсаар бороо хур оролгүй ган болох аюул ойртож, ой хээрийн түймэр гарч байсан бол ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэн орсон бороо үдээс хойш завсарлан орж, оройдоо үргэлжлэн орох гэнэ.
Харин маргаашдаа бороо түр зуурын шивэрч орно. Улаанбаатар хотын ойр орчимд орж буй бороо Нийслэлд 17 мм, Тэрэлжид 20 мм, Дарханы нутгаар 19-22 мм, Сэлэнгэ аймгийн зүүн хойд хэсгээр 20-24 мм, бусад нутгаар 6-10 мм байна. Одоогоор Булган, Төв, Сэлэнгийн нутгаар бороо хуртай байна. Цаашлаад оройдоо Дундговь, маргааш говийн нийт нутаг, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар тур зуурын бороо орно.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна