"Чингисийн хүүхдүүд" кино дэлхийн кино урлагийн салбарт хүч үзнэ

2017/06/20

Монгол, АНУ, Туркийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Чингисийн хүүхдүүд" кино тун удахгүй буюу долдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ. Кино зохиол, зураг авалтыг "Mongol Film Group", "Mongus Pictures" хариуцан ажилласан байна. Харин зураг авалтын дараах уран бүтээлийн ажлыг АНУ-ын "EFilm" компани гүйцэтгэжээ. Дэлхийн кино зах зээлд гаргахаар бүтээсэн энэ кино АНУ-д гаргах “General Audience” буюу "бүх насныхан" ангилалд багтсан байна. Нэг тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр боссон энэ бүтээлийг "Paramount Pictures", "California Pictures" компаниуд олон улсад цацаж байгаа ажээ.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна