ОХУ-ын дуучин Филипп Киркоровийн дуулдаг "Жестокая любовь" дууг мэдэхгүй хүн ховор. Оростоо төдийгүй дэлхийд танигдсан дуучны тус дууг хулгайн дуу байж болзошгүй талаар мэдээлэл цахим орчныг ниргээд байна.
Филипп Киркоровийн тус дууг Францын дуучин Дидер Мароуни өөрийнх нь дуунаас хуулбарласан гэж үзэн шүүхэд өргөдөл гаргасан байна. Харин дуучин Филипп Киркоров франц дуучныг өөрөөс нь нэг сая евро нэхэмжилсэн талаар цагдаад мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Дидер Мароуниг өмгөөлөгчийнх нь хамтаар Москвагийн банканд байхад нь цагдаагийнхан саатуулжээ.
Филипп Киркоров болон түүний өмгөөлөгч энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдээд ОХУ-ын хууль хамгаалах байгууллага энэ асуудалд оролцож байгаад талархлаа илэрхийлжээ.
Цагдаагийн хэлтэст нэг шөнийг өнгөрүүлсэн Францын дуучин Дидер Мароуни хэвлэлийн хурал хийж, өөрийг нь саатуулахад гар бие оролцсон хүмүүсийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна