Япон үндэсний хоол "Суши"-ний тухай

2017/06/20

Японы уламжлалт хоол болох "суши" (sushi) дэлхий даяар алдартай болоод байгаа билээ. Су́ши нь монголоор ороомог гэсэн утгатай ба цуунд боловсруулсан цагаан будааг голлон далайн хүнстэй хольж хийсэн Японы үндэсний хоол юм. Суши нь 1980-д оноос дэлхий нийтэд түгэж, ихэд алдаршсан хоолны нэг юм.

Сушиг тодорхой дүрэм журмаар иддэг. Энэ арга барилаа заримдаа Япончууд өөрсдөө ч мэддэггүй бөгөөд Японд аялал хийж байх үедээ тус дүрмээр нь идвэл Японы иргэдэд ихээхэн таалагдаг байна.

Image result for sushi

Сушиг зөв идэх дүрэм: 

1. Сушиг савхаар барих хэрэгтэй. 

2. Савхаараа цоолж, зоож болохгүй. 

3. Харин савх хэрэглэж чадахгүй бол гараараа барьж болно. 

4.  Савхаа заавал ямар нэгэн тавиур дээр тавих ёстой. 

5.Заримдаа савхнууд төдийлөн чанартай байдаггүй бөгөөд илүүдэл үртсийг нь арилгахын тулд хооронд нь үрдэг. 

6. Харин нийтийн тавагнаас авч байгаа тохиолдолд савхныхаа нөгөө талаар нь аваарай. 

7. Савхаараа хүмүүс рүү хэзээ ч битгий чичлээрэй. Ер нь л хурц үзүүртэй, хутга мэс гэх мэт зүйлээр хүн рүү чичилж болдоггүй. 

8. Загастай талаар нь сүмсэнд дүрэх хэрэгтэй. 

Image result for sushi

9. Будааг амталсан байдаг учир буурцагны сүмс амтыг нь үгүй болгочихно. 

10.  Васаби болон буурцагны сүмсийг холихгүй байсан нь зүгээр. Учир нь эдгээр хольцууд хамтдаа хоолны амтыг бууруулна. 

11. Цагаан гааг суши идэхээсээ өмнө битгий аваарай. Харин хоолны завсраар идэх нь амтыг илүү ялгахад тусална. 

12. Японы мэргэжилтэнгүүдийн бүтээсэн хоолыг үнэлэж идэх нь чухал. 

13. Хэзээд амтыг нь магтаж, чин сэтгэлээсээ идэх нь хэзээ ч мартагдашгүй сэтгэгдлийг үлдээх болно. 

Image result for sushi
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна