Сурагчийн дүрэмт хувцасны үнийг БСШУСЯ тогтоодоггүй

2017/06/20

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Боловсролын тухай хуулинд орсон 2012 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөж байна.  Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож эх орондоо бүтээх, үндэсний үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлэх бодлого барьж байна.

Батлагдсан загвар, стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, зах зээлд худалдан борлуулах, сургуультай гэрээ байгуулж нийлүүлэх эрх нь оёдлын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүрт нээлттэй байна.

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, чанарын хяналт, хэрэглэгч, нийлүүлэгчийн өөрсдийнх нь хамтын ажиллагаа, хэлэлцээний үндсэн дээр зохион байгуулагддаг.    

Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын яам сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгодоггүй, үнийг тогтоодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй болно.

Мөн дүрэмт хувцсыг төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлдэггүй бөгөөд ийм арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжүүлж байгаагүй болно.  
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна