Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн байна.
Алслагдсан аймгуудад саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг онгоцоор хүргэх аж. Харин бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод өчигдөр машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж дууссан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна