''Дүүжлэгдсэн'' авснуудын тухай

2017/06/25
''Дүүжлэгдсэн'' авснууд буюу нас барагсдын биеийг өндөрт байршуулах ёс нь хятадад 8-р зууны үед үүссэн. Нас барагдсын гэр бүл модон авсанд цогцсыг хийн өндөр хадны ирмэг дээр тогтоож тавьдаг байна.



Авснуудыг дээр байршуулж, дүүжлэх яг ямар учиртайг одоог болтол хэн ч баталж чадаагүй ч хэд хэдэн таамаглалууд байдаг. 3000 жилийн өмнө хятадын Матанбад оршин суух болсон Бо овгийн хүмүүсээс гаралтай гэж үздэг.

Бо үндэстнүүд нас барагсдыг ан амьтдад идүүлэхгүйн тулд дээр тавих болсон, эсвэл тэдний диваажинд очих замыг нь засахын тулд дээр таьдаг гэсэн таамаглалууд байдаг. 



Зарим авснуудыг хаднаас модоор бэхэлсэн байдаг. Харин бусдыг нь хүний гараар бүтээсэн агуйнд тавьсан байдаг ажээ. 



2015 онд археологичид 131 дүүжлэгдсэн авсыг 330 фут өндөртэй хавцлаас олсон байдаг. Тэднийг ойролцоогоор 1200 жилийн настай гэж дүгнэжээ. 


Ихэнх өлгөгдсөн авснууд хятадаас олддог. Мөн Филиппин, Индонези улсуудаас олддог байна.

Индонезийн Игора овгийн үр удам одоог хүртэл уулын аймагтаа амьдардаг ажээ. Тэднээс авснуудын тухай асуухад ''Бидний өвөг дээдэс үхэхдээ газарт булагдахыг хүсээгүй учир нь ус хөрс рүү амархан нэвтэрч  тэдний бие ялзархаас айсан. Тэд бие нь амар аюулгүй байж болох газар байхыг хүссэн учир цогцсыг өлгөдөг байсан'' гэжээ. 



Өлгөгдсөн авснууд жуулчдыг маш ихээр татдаг байна. Бүр авснаас яс хулгайлж бэлэг дурсгалын зүйл болгож хадгалах гэж байгаад баригдсан тохиолдол ч гаржээ. 

Өлгөдөг авсны түүх Мин гүрэнд бут цохигдсон Бо үндэстнүүдээр дуусжээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна