Барбадос гаралтай дуучин Рианнаг шинэ найз залуутай болсон талаарх мэдээлэл цахим ертөнцийг шууруулаад байна. Долоо хоногийн өмнө Брайсон Тайлор, DJ Khaled нартай хамтран "Wild Thoughts" хэмээх дуугаа гаргасан попын гүнжийг манай гараг дээр танихгүй хүн тун цөөн. Алдрын оргилд гялалзаж яваа Рианнагийн хувийн амьдрал тун ээдрээтэй боловч цэгцтэй байдгаараа бусад алдартнуудаас ялгардаг.
Рианнагийн хувьд өмнө нь гэрлэж байгаагүй ба Крис Браун, Дрейк, Мэтт Кэмп, Кэрим Бэнзэма зэрэг алдартнуудтай үерхэж байсан юм. Гэвч ойрын үед хайр дурлалын романсгүй эгэл даруу бүсгүйн замналаар амьдарч явсан тэрбээр үл таних нэгэн залуутай учир ургуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Рианна өчигдөр Испанид байх үедээ нэр нь үл мэдэгдэх нэг залуутай усан санд ихэд дотно байсан ба албан ёсны шинэ найз залуу нь байж болзошгүй талаар мэдээллэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна