Селфинээс л боллоо

2017/06/29
Өсвөр насны хүүхэд дунджаар амьдралынхаа хугацаанд 27,500 удаа селфи зураг авна гэсэн тооцоог гаргажээ.16-25 насны эмэгтэйчүүд дунджаар 7 хоногт 5 цагийг өөрийн зургаа авахад зориулдаг байна. Үүнээс дүгнэвэл нэг өдөрт дэлхий даяар нийтдээ 93,000,000 селфи зураг шинээр бий болдог ажээ.



Харин селфи зурагаа авах гэж байгаад амь насаа алдсан тохиолдлууд байдаг гэвэл та итгэх үү? 
2015 онд гэхэд аварга загасны халдлагад өртөж амь насаа алдсан хүмүүсийн тооноос селфи зурагаа авах гэж байгаад амь насаа алдсан хүмүүсийн тоо их гарсан байна. 

2014-2016 оны хооронд л гэхэд 49 хүн цахим ертөнцөд сайхан харагдах гэж хичээж өөрийн зурагаа авч байхдаа анхаарлаа хэт төвлөрүүлж, эргэн тойрон байгаа аймшигт зүйлсийг анхаралгүй байж байгаад ''осолдож'' харамсалтайгаар хорвоог орхин оджээ. 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна