Мишел Родригез Fast&Furious цувралыг орхих уу?

2017/06/29
Мишел нийт 5 ангид нь тоглосон Fast&Furious цувралаа орхих талаар өөрийн цахим хуудсандаа ийн өгүүлжээ. 

''Кино зураг авалтын багийнхан дараагийн ангидаа эмэгтэйчүүдэд илүү хүндэтгэл үзүүлж, тэднийг хайрлахгүй бол 16 жилийн турш үргэлжилсэн цувралдаа баяртай гэж хэлэх цаг ирэх нь. Сайхан уралдаан байлаа, киног шимтэн үздэг шүтэн бишрэгч, студийн хамт олондоо баярлалаа, хайртай шүү'' гэсэн байв. 



Wonder Woman киноны од Галь Гадот, мөн жүжигчин Шерлиз Терон, Хелен Миррен нар Fast&Furious цувралын ангиудад тоглосон ч Мишел кионд эрчүүд ноёрхох шинжтэй байдлыг тэсэхгүй гэдгээ дээрх мэдэгдэлээрээ илэрхийлсэн байна. 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна