Бүсгүйчүүд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Муслим шашинтай байна уу, сарын тэмдэг нь ирсэн байна уу хамаагүй. Гуравдугаар сард Nike компаниас Муслим эмэгтэйчүүдэд зориулсан толгойн хаалтыг худалдаанд гаргасан.
Тэгвэл АНУ-ын спорт хувцас үйлдвэрлэдэг Dear Kate компаниас сарын тэмдэг ирсэн үед өмсөөд санаа зоволтгүй бэлтгэлээ үргэлжлүүлж болохоор зохион бүтээгдсэн фитнесс бариу өмднүүдийг худалдаанд гаргажээ.
Тус бариу өмдийг зохион бүтээсэн Gear21 брендийн Жюли Сиегл, Ден Ваянер нар Underlux компанитай хамтран хоёр давхар зөөлөн маш нимгэн утаслаг материалаар өмднүүдийг урласан байна. Тиймээс өмднүүд зөвхөн тухтай байгаад зогсохгүй сарын тэмдэг урсахаас хамгаалж, чийг гадагшлуулахгүй хаалт болж өгдөгөөрөө давуу талтай.
Таныг дасгал хийж байхад хөлрүү чинь шингэн урссан ч санаа зовохгүй байж болно хэмээн дизайнерүүд амласан билээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна