Италийн засгийн газар эсэргүүцлээ илэрхийлэв

2017/06/30

Өнгөрөгч 28-ны өдөр Италийн засгийн газар өдөр ирэх тусам хүндэрч буй дүрвэгсдийн асуудлаар Европын холбоонд эсэргүүцэл илэрхийлж, асуудлыг үр ашигтай шийдэхгүй бол гадаадын хөлөг онгоцыг Италийн усан боомтод зогсоохгүй гэжээ.

ANSA-гийн эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн 48 цагийн дотор 12 мянга шахам дүрвэгсэд усан онгоцонд сууж Италид нэвтэрсэн байна. 28-нд Италийн засгийн газар ЕХ-д суугаа элчин сайдаараа дамжуулан албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ.

Дүрвэгсдэд туслах усан онгоц Италийн усан боомтод зогсож байгаа нь тухайн орон нутаг, нийгэмд "тогтвортой бус", "хязгааргүй их" нөлөө учруулж байна. Хэрэв үр ашигтай арга хэмжээ авахгүй бол Итали гадаадын усан онгоцыг хүлээж авахгүй хэмээн Италийн засгийн газар байр сууриа илэрхийлжээ. 
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна