Алдар нэр нь олны дунд маш хурдтай тархаж яваа Англи дуучин Дуа Липа

2017/06/30
Ганцхан жилийн дотор л зургаан хит дуу гаргаж чадсан модель, дуучин Дуа Липагийн тухай фактуудыг хүргэе. 
  • Шон Паул, Мартин Геррикс, Мигуель зэрэг алдартай дуучидтай хамтран уран бүтээлээ туурвисан авьяастай бүсгүй өдгөө 22 настай.
 
 
  • Түүний аав түүнийг дуучин болоход ихээр нөлөөлжээ.
‘’Миний аав хөгжимчин байсан тул миний хүүхэд нас хөгжимтэй салшгүй холбоотой. Эцэг эх минь хөгжимд маш их хайртай хүмүүс байсан нь намайг дуучин болоход ихээр нөлөөлсөн болов уу хэмээн бодож байна’’ хэмээн Глaмур сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 
  • Тэрбээр хамгийн анх Youtube-д бусад дуучдын дууг өөрийнхөөрөө дуулсан бичлэгээ байршуулан дуучин болох гараагаа эхэлсэн байна.
  • Тэр Лондонд төрсөн ч хүүхэд насаа Косовод өнгөрөөсөн байна.  15 нас хүрээд ганцаараа Лондонд ирж амьдаржээ. ''Надад ганцаараа амьдрах хааяа аймшигтай санагддаг байсан ч найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ байнга холбоо барьдаг байсан тул айдас нэг их удалгүй мартагддаг байлаа. Хоол хийх, гэрээ цэвэрлэх надад таалагддаггүй байсан ч намайг биеэ дааж сурахад, хамгийн гол нь дуучин болоход хүргэсэн болохоор би Лондонд хайртай'' гэжээ.
 
 
  • Британийн алдарт дуучин Эйми Вайнхаустай адил Дуа ч бас Силвийн театрын сургуульд суралцсан.
 
 
  • Варнер Мюзик Продакшинтай 18 насандаа хамгийн анхныхаа гэрээ байгуулсан.
 
 
  • Тэр өөрийнхөө дуунуудыг ''бараан поп'' хэмээн дүрсэлдэг. Миний ихэнх дуунуудын санаа гуниг гутралаас үүдэлтэй болохоор ийнхүү дүрсэлдэг хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
 
 
  • Түүнд 7 шивээс бий.
 
 
  • Тэр Лондонгийн шөнийн клубт ажилладаг байжээ. Хаалган дээр зогсож хүмүүсийг орж болно болохгүй хэмээн хувцасыг нь шалгадаг ажил хийдэг байсан. ''Нэгэн удаа би найзуудыгаа спорт гутал өмссөн шалтгаанаар клубт оруулахгүй явуулсан юм. Тэр үед л би энэ ажилд маш дургүйгээ ойлгож ажлаасаа гарсан юм даа'' гэжээ.
 
 
  • Робби Уйллиамс түүний шүтээн байв. Дуа Липа хэлэхдээ Миний ээж түүний штүэн бишрэгч байсан. Би түүнийг анх ITunes хөгжмийн наадам дээр харсан юм. Тэр бол гайхамшигтай гэжээ.
 
 
  • Түүний караокед дуулах дуртай дуу нь 2Pac- Changes.
 

 


С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна