Та энэ зуны нарны шилний тренд ямар байх бол гэж төсөөлж байна уу? Тэгвэл таны төсөөллөс хэд дахин илүү сэтгэл ханамжийг өгөхүйц нарны шилний содон загваруудыг Кайли Женнер тодорхойлжээ. Quay Australia брендийн 2017 нарны шилний сурталчилгааны нүүр царайгаар 19 настай өсвөрийн од Кайли Женнер тодорчээ. Тэрбээр энэ талаар: "Би сүүлийн хэдэн жилүүдэд Quay Australia брендийн нарны шилийг голлон хэрэглэх болсон. Харин энэ удаа өөрийн гэсэн коллекцоо гаргаж байгаад маш их баяртай байна. Миний брендэд дуртай, хайртай фэнүүдэд минь маш том гэнэтийн бэлэг байх болно гэдгийг хэлэхэд таатай байна" хэмээн ярьжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна