Одоогоос 10 жилийн өмнө iPhone гар утас анх худалдаанд гарч байжээ

2017/06/30

Америкийн Apple компани одоогоос 10 жилийн тэртээ анхны ухаалаг гар утас болох I PHONE утсаа худалдаанд гаргаж байжээ. Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс техник технологийн ололт амжилтан дээр тулгуурлан бүтээсэн анхны ухаалаг гар утсаа дэлхий дахинд танилцуулснаас хойш даруй 10 жил өнгөрч, өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ.

Холбоотой Зураг

20-р зууны суутан гэж нэрлэгддэг Стив Жобс одоогоос 10 жилийн өмнө гар утасны хэрэглээний талаарх хүн төрөлхтөний ойлголтыг орвонгоор нь эргүүлж, хурууны өндөгний хүрэлтээр бүхнийг гартаа атгах ухаалаг гар утас зохион бүтээсэн юм. Анхны I Phone-2G загварын ухаалаг гар утас нь 600$-ын үнэтэйгээр худалдаанд гарч байжээ. Тэр цагаас хойш маш олон загварын ухаалаг гар утаснууд ар араасаа гарч, Apple компанийн хазсан алимны логотой ухаалаг гар утас л гэхэд дэлхий даяар тэрбум гаруй хувиар зарж борлуулагджээ. Жилээс жилд ухаалаг гар утас улам л ухаалаг болж, маш олон төрлийн нэмэлт үйлдлийн системтэй болж, гарын алганд багтах утсанд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхнийг нэгтгэж чадсан юм.

Холбоотой Зураг

Анхны I Phone ухаалаг гар утас нь 2G интернэтэд нэвтрэх хурдтайгаар 2007 оны 6-р сарын 29-нд анх худалдаанд гарч байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ загварын ухаалаг гар утас нийтдээ 6,1 сая хувиар борлуулагдсан байна. Тэгвэл өнөөдөр I Phone загварын ухаалаг гар утасны 8 дахь цуврал ирэх намар худалдаанд гарах юм. Түүнчлэн Apple компани I Phone загварын ухаалаг гар утас худалдаанд гаргасны 10 жилийн ойдоо зориулж 1,000 ам.долларын үнэтэй гарах I Phone Х загварын ухаалаг гар гаргахаар төлөвлөж байгаа юм.        

iphone x зурган илэрцүүд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна