Газраа барьцаалан орон сууцтай болох иргэдийн хүсэлтийг авч эхэлжээ

2017/07/01

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах  ажлын хүрээнд 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн. Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өчигдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт авч эхэлжээ. Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид  Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх боломжтой юм байна.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна