Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж

2017/07/01
Хэрэв та өөртөө хангалттай анхаарал хандуулж чадвал жирэмсэн байх тийм ч хэцүү биш. Эдгээр алхмууд таныг ядраахгүй, эрүүл байлгах зорилготой юм.

1. Өдөрт 5-6 удаа тэнцвэртэй эрүүл хоолло.


2. Пренатал витаминыг зааврын дагуу ууж хэрэглэвэл эх хүүхдийн эрүүл мэндэд ач тустай.



3. Шингэн зүйл сайн уу. Өдөрт дор хаяж 10 аяга шингэн зүйл уух хэрэгтэй. Мэдээж өнгө оруулагч, каффейнтай зүйл хэрэглэж болохгүйг анхаараарай.



4. Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.



5. Тамхи татах, тамхи татаж буй хүний хажууд байж болохгүй.



6. Дасгал хөдөлгөөн хий. Өдөрт 15-20 минут тайван алхах хэрэгтэй. Жирэмсний дасгалын хичээлд сууж ч болно. Дасгал хөдөлгөөн нь стресс бууруулах сайн нөлөөтэй.



7. Хангалттай унтаж амрах хэрэгтэй. Дор хаяж 8-9 цаг унтаж амрах хэрэгтэй.



8. Тухтай, бариу биш гутал өмсөж байх. 


9. Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын бүсийг үргэлж зүүж хэвших. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын албанаас өгсөн зөвөлгөөгөөр жирэмсэн эмэгтэй суудлын бүсийг эгэмний ясан дээр байрлуулж, доод бүсийг хэвлийн доор буюу ташааны ясан дээр тааруулж бүсэлж явбал зохилтой.


10. Эмчийн зөвшөөрөл, хяналтгүйгээр ургамлын гаралтай нэмэлт тэжээл, витаминыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.



С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна