Титаник хөлөг онгоцны жинхэнэ их бие дээр очиж болно

2017/07/02
1912 онд живсэн Титаник хөлөг онгоцыг дэлхий дахин мэднэ. Далайн гүнд хэвтэх Титаникийн их бие дээр очиж, жинхэнэ эх хөлгийн үлдэгдлийг өөрийн биеэр харах хүсэлтэй хүмүүс маш олон байдаг ажээ. 

Далайн ёроолд 5 км гүнд орших Титаник хөлгийг үзэхээр 20 залуус 5 жилийн өмнө 59,000$ төлж байжээ. Түүнээс хойш жуулчдад Титаникийг үзэх боломж тохиосонгүй. Харин 2018 оны тавдугаар сараас эхлэн Blue Marble Pirates компани аяллын хөтөлбөртөө Титаник үзэх тасалбарыг оруулахаар зэхэж байгаа ажээ. Гайхамшигт хөлгийн эх хувилбарын үзэхийн тулд нэг хүн 105,129$ төлөх хэрэгтэй юм байна. 



Тус үнэд Титаник хөлгийг 7 хоногийн турш усны гүн рүү шумбан судлах, мэргэжлийн судлаач эрдэмтэдтэй хамтран судалгаа хийх зэрэг багтсан ажээ. 

Мэргэжилтнүүдийн хэлснээр далай судлаач эрдэмтэд Титаник хөлгийг маш сайн дүрсжүүлж зургийг нь авч, боломжийнхоо хэрээр судлах хэрэгтэй гэжээ. Учир нь тэдний тооцоолж байгаагаар 20 жилийн дараа гэхэд Титаник хөлөг байхгүй болох магадлалтай юм байна.



H.titanicae хэмээн хөлөг онгоцны нэрээр нэрлэгдсэн зэв иддэг бактер Титаник хөлгийг идэж дуустал эрдэмтэд титаникийн сайн зураглаж, 3D загварыг нь гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.  

Асар үнэтэй аялал ч гэсэн Титаник хөлөг онгоцыг өөрийн биеэр харах хүсэлтэй хүмүүсийн тоо маш их байгаа гэнэ.


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна