Аялахад тохиромжтой, аюул заналхийлэлгүй орны жагсаалтыг Монгол Улс тэргүүлэв

2017/07/02
Дэлхий даяар 45 газарт террорист халдлага ихээр үйлдэгддэг хэмээн Foreign Office дүгнэжээ. Тэгвэл хамгийн аюулгүй, халдлага, дэлбэрэлт болох нь бага, мөн аялахад тохиромжтой байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудыг Foreign Office-ийн нэрлэсэнээр хүргэж байна.

1. Монгол

Асар уудам, онгон зэрлэг газар усыг, Монголчуудын соёл уламжлалыг үзэхээр 6000 Британичууд жил бүр Монголыг зорьдог. 9 сард болдог Баян-Өлгийчүүдийн Бүргэдийн Фестиваль, Говийнхны Тэмээний баяр, Хөвсгөлийн Тайга гээд үзэх газрууд маш арвин. 





2. Лесото

Британийн Колони байсан энэ улс өдгөө тусгаар тогтнолын 50 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тэнгэрийн хаант улс хэмээн алдаршсан энэхүү улсын Малецуня хүрхрээ, Селабатабе цогцолбор газрыг заавал үзэх хэрэгтэй. 




3. Туркменистан

21 жил Сапармурат Няазовын данагуйлалд тоталитар дэглэмийн дор оршин тогтносон ч Каракум цөл, гүн хавцлууд, Мерв болон Коне Үргений эртний хотуудаар заавал зочлох хэрэгтэй. 







4. Молдав

2015 онд 94,000 жуулчин авж, Европын хамгийн бага жуулчдыг татсан хотоор тодорсон Молдав хамгийн аюлгүй хотуудын нэгээр тодорчээ. 
Гайхамшигтай сүм хийд, шувуу үзэх гайхамшигт аяллыг танд амлахаас гадна дэлхийн хамгийн сайхан амттай дарстай газруудын нэг юм. 

Европын бусад аюулгүй хотууд: Швейцарь, Польш, Унгар, Казакстан, Латви, Эстөни, Словени байдаг юм байна. 



5. Мадагаскар

165 сая жилийн өмнөх дэлхийн унаган төрхийг хадгалсан, өөр хаанаас ч хайгаад олохгүй ургамал, амьтны аймагтай, өвөрмөц сонин бүхний эх болсон газар. 





6. Хойд Солонгос

Суртал ухуулгын цаасны үзүүрийг нугалсныхаа төтөлөө ял авч болно. Гэвч энэ хатуу дэглэмтэй орон террорист халдлага багатай орнуудын тоонд оржээ. 2013 онд Хойд Солонгост айлчилсан Telegraph Travel компаний Нигел Ричардсон хэлэхдээ ''Миний очиж үзсэн хамгийн нууцлаг, сонирхолтой, үзэл бодол хаалттай, аймшигтай мөн гайхамшигтай газар байсан'' гэжээ.



7. Камбожи

Өнгөрсөн жил л гэхэд додор хаяж 133,000 Британичууд Камбожид очжээ. Анкарийн гайхамшигт Археологийн хүрээлэн болон 9-15 дугаар зууны үеийн сүм хийдийн барилгуудаараа алдартай.





8. Уругвай

Гуннер Гарфор 37 нас хүрэхдээ 198 улсуудаар ааялсан нэрт аялагч. Түүний аялсан газруудаас хамгийн сайхан нь Уругвай хэмээн хэлжээ. 



9. Зимбаве

Дээрэм болон халаасны хулгай ихтэй хэдий ч томоохон халдлагуудын тоогоороо аюулгүй хэмээн дүгнэгдсэн хот.



10. Болив

Үүргэвчтэй аялал хийхэд хамгийн тохиромжтой газар. 



11. Хондура 

Гэмт хэрэг, аллага ихээр болдог ч террорист халдлага багатай газруудын нэг. Маяачуудын амьдралыг, цагаан элс, Утиллийн гайхамшигт арлууд, ирвэс, армадило, зэрлэг гахай, сармагчин зэрэг өвөрмөц бүхнийг Хондурагас үзэж болох ажээ.





12. Ангол

Анголийн иргэний дайн зогсож аюулгүй хот болжээ. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй нийслэл - Луандагаар зочилж болно. 



С.Тэргэл

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна